Засгийн газар оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах уу

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын мэдээллийг сонсож буй аж. Гадаад вальют улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.
МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ойрын хугацаанд хэмээн тодотгосон энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэн, мэдээлэхийг олон нийт хүлээж байна.
Мөн Засгийн газар өнөөдөр:
-
Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
-
Хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай
-
2022 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, хэрэгжилт болон тулгамдаж байгааа асуудлууд зэрэг 20 асуудал хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ