БНСУ дахь монгол залуус Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаалыг дэмжиж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тухайлбал, Чонжу хотын Монгол залуучуудын төлөөлөл шударга нийгмийн төлөө жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлэн /2022.12.05-ны өдөр цуглаж, жагсжээ. Тэд "Тэвчээр тасарлаа, Эх орондоо цалингаараа амьдармаар байна. Анхнаасаа хулгайч битгий сонго. Ерөнхийлөгч огцор" зэрэг уриа зоолонгуудыг барьжээ.