Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр Үндэсний хэмжээний зөвшилцөл хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч ЗГ-ыг огцруулах, УИХ-ыг тараах асуудлаар байр суурь илэрхийлсэн эсэх асуудлаар Ерөнхий сайдаас тодруулахад "ЗГ-ыг огцруулах, УИХ-ыг тараах асуудал яригдаагүй. Сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай байн, намын ЕНБД-аасаа болоод зөрчилтэй байна, үе хоорондын зөрчил байна гэх зэрэг асуудлууд яригдаж байгаа.
Энэ мэдээлэлд төөрөгдөх цаг хугацаа өнгөрсөн. Энэ мэдээнээс болоод бид муудалцахгүй. Ийм үл бүтэх юм хийхээ болих хэрэгтэй. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай дээрх асуудлаар санал солилцсон. Төрийн тэргүүний зүгээс "Энэ бол улстөрийн намуудын болон Засгийн газар өөрсдөө шийдэх асуудал, тогтолцооны өөрчлөлт хийхийг ард түмэн дэмжвэл би дэмжинэ" гэдэг зүйлийг хэлсэн.
П.ГОО
Уншиж байна |