Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Засгийн газрыг огцруулж, УИХ тараах асуудал хөндөгдөж эхэлсэн үү
2022-12-06

Хоёр өдөр үргэлжилсэн жагсаал Улаанбаатар хотод Онц байдал зарлах эсэх асуудал хөндөх хүртэл өндрөө авлаа. Залуус хэд хэдэн удаа эмх замбараагүй байдал үүсгэж, жирийн иргэд, цагдаа нар эмнэлэгт хүргэгдлээ.

 

 

Төрийн ордны хашаа, хаалга, автомашин жагсагчдын эмх замбараагүй байдлаас үүдэн эвдэв сүйтгэгдэв. Үйл явцаас үүдэн хотын дарга жагсаалыг хүчээр дараах ЗАХИРАМЖ гаргалаа. Захирамж гарахтай зэрэгцэн УИХ-ын дарга чуулганаа цахимаар хаалттай хуралдуулах тов зарлав. Чуулганы хаалттай  хуралдаанаар нийслэлд онц байдал зарлах асуудлыг авч хэлэлцсэн юм. Улмаар Онц байдал тогтоох шаардлагагүй гэсэн шийдвэр гарав. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжсэн юм. 

 

Тэгвэл яг одоо Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн байна. Эрх баригчид удирдах түвшинд нүүрсний хулгайчдадаа хариуцлага тооцох, улмаар УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах хувилбарыг боловсруулж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
zo:
хурал тарааж хариуцлагаас зугтахгүй. өөрсдөө балгаа цэвэрлээд хариуцлагаа үүрээд 24 онд хүргэнэ хө
2022-12-06
Зочин:
Дэмжиж байна буруу нөхдүүд 90оноос хойш сандайлсаар өнөөдрийг хүрсэн цаашдаа зөв ухаалаг ёс зүйтэй эрдмийн охь болсон хүмүүс төрд гарч эх нутаг хүн ардын Зоо тэнийх тавилан байдаг болоосой
2022-12-06
Yu gj de ulam l mongol syirnee enygere baij ard tymen harin daramtlaj ajilig ni hiilgyyleh heregtei.
2022-12-06
Ерөнхийлөгчид:
Монгол Улс, 3.5 сая иргэнээсээ илүү үнэ хүндтэй 76 гишүүн гэж байхгүй дээ. Эх орноосоо, үр хүүхэд ач гуч нараасаа илүү эрэмбэтэй нүүрсний луйварчин гэж байхгүй ээ... Ийм өндөр албан тушаалд очсон бол ДЭЭД ЭРЭМБЭЭ ойлгоорой Дүү хүү минь ...
2022-12-06