Нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцохыг шаардсан жагсаал хоёр дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна. Жагсагчид нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцож, эх орондоо сайхан амьдрахыг хүссэн уриа лоозон барьжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржхандын өгсөн мэдээллээр нүүрсний хулгайд 40-45 их наяд төгрөг алдагджээ. Энэ талаар тэрбээр "Бид 10 жилийн хугацаанд 250 орчим сая тонн нүүрс экспортолж, уурхайн амны үнээр зарсан. Гэтэл хилийн цаана 60-70 ам.доллараар үнэтэй. Энэ дундаас 15 тэрбум ам.доллар оруулж ирэх боломжоо алдсан. Одоогийн ханшаар 40-45 их наяд төгрөг болно. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь үнэн. Эндээс 12-15 их наяд төгрөгийн татвар алдсан, энэ бодитой тоо" гэсэн мэдээлэл өгөөд байна.