Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Соёлын сайд Ч.Номингийн хувцаслалт содон байна. Тэрбээр Японы “NHK” телевизийн их танхимд болсон “Морин хуур” чуулгын тоглолтын үеэр улаан өнгийн даашинзыг улаан амны хаалт, улаан туфльтай хослуулан өмсчээ.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болох “Морин хуур” чуулгын тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар үзэж сонирхжээ.
Б.Хэрлэн