Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газруудаас энэ оны 05-08 дугаар сарын хооронд 16 тооны үхэр хулгайд алдагдаж, иргэдэд 14 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.
Тус сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар нь урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглан гурван удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Уншиж байна |