Монгол Улс шатахуунаа авдаг ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хот дахь газрын тосны үйлдвэрт өчигдөр гал гарсан. Энэ галаас үүдэн манай улсын шатахуун нийлүүлтэд нөлөөлөх эсэх талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар сайд тайлбар өглөө.
Тэрбээр "ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хот дахь газрын тосны үйлдвэрийн яг нэрэх хэсэг дээр гал гараагүй. Галыг богино хугацаанд унтраасан. Бидэнд өгсөн мэдээллээр үйлдвэрийн хашаан дотор байсан цехед гал гарсан гэх мэдээлэл байна. Энэ нь Монгол руу нийлүүлж байгаа шатахууны нийлүүлтэд нөлөөлөл үзүүлэхгүй. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 15 цагийн орчимд манайд өгнө" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |