ДАШТ-ний 3 хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Баатаржавын Шоовдор энэ жил 32 настай бөгөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат юм. Тэрбээр 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр эхлэн хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болсон байна.
Түүний хувьд 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болжээ.
П.ГОО
Уншиж байна |