Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрүүдийн чанарын шаардлага хангахгүй 1300 кг махыг хураажээ. Үүний 800 кг махыг шүүхийн шийдвэрийн дагуу өнөөдөр Улаанчулуутын хогийн цэгт шатааж, устгалаа.
Өнөөдөр Өлзийт тал ХХК-ийн махыг устгасан бөгөөд үлдсэн 500 кг махны асуудлаар ААН-үүд шүүхэд маргаан үүсгэж, эцсийн шийдвэр гараагүй байгаа аж.
Мөн өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагын хурааж авсан архийг устгалаа.