Ял сонссон Э.Одбаяр нарын талаар хэн, юу хэлэв
2022-11-09

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Одбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Э.Одбаяр нарт 1-1.2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн юм. 

 

 

Тодруулбал, шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чинбатыг оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1  жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,  шүүгдэгч Б.Билгүүнийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,  шүүгдэгч Л.Ганхөлөгийг оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1  жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Бямбагэрэлийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1  жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэлээ. 


Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1  жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ шийдвэрийн дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийгмийн сүлжээндээ "Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.

Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ" хэмээжээ. 

 

 

 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "Л.Оюун-Эрдэнэ ээ, чи Энхболдыг гүтгэхэд, тэрбээр залуу хүний ирээдүйг бодож өргөдлөө татаж байсныг мартаа юу? АН-ыг эрх барьж байхад бид тэднийг бишгүйдээ л доромжилж, элдэв лоозон барьж жагсаж л байсан. Тэглээ гээд тэд биднийг шүүхдэж, шогтож, байгаагүй шүү! Хайран залуус!" хэмээжээ. 

 

 

Харин экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Дайн эсэргүүцлээ гээд яллах гэвэл.. Монгол улсад оноосон ял болно шүү. Европын Зөвлөлийн урилгаар "World Forum for Democracy"-д оролцож явна. Засаг гомдлоо бушуу татаж ав. Монгол улс, манай бие даасан байдал, ардчилсан гэх нэр хүндэд нөхөж баршгүй хохирол болно шүү" хэмээсэн байна. 

 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
амнуудыг үдсэн:
хүмүүсийн амыг үдэж , дарангуйлагч магтагч гөлөг улс болгохоор боллоо, гутамшиг
2022-11-10
torin tom alban tushaald ochson hyn shyymjlel, ter baitugai doromjlolig davj garah uchirtai. Er ni uns tord orson hyn yang byreer tsolluulna medge medej baih heregtei shyy. Azin ardchilsan ulsin eronhi said, erh barih namin darga irgenteigee huuli hyanaltin baiguullagig ashiglaj toostoo bodoh ni gutamshig
2022-11-09
dn:
bitgii gaduur teneed bai , gertei shn toglood bj bai ! gedeg yl bn
2022-11-09
Украйны дайнаар далимдуулж төрийн эрх рүү шунаж, өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлэх гэсэн муусайн но в шнууд, бах эрдэнэ, тарваг доржийн мануухайнууд, тарвагадорж нь юу гэлээ энэ дайнаас бид ашиг олох сайхан боломж бүрдлээ эрээний барааг алтанбулагаар гаргаж баяжицгаая гэлүү тийм л өчүүхэн дотортой шунаг новш Монголын ерөнхийлөгч байсан гэхээр ой гутмаар
2022-11-09
ардчилал гэхээр л хэн дуртай нь бусдыг харлуулж гүтгэж дайрч давшлах ёстой биш!Тэр сармагчин мэт дуурайн дагадаг америкаасаа хараарай!Хэм хэмжээ гэж байдаг юм.
2022-11-09
ГАВЛАД ГАНЦАД ХОРИ ЛАЛРУУДИГ
2022-11-09