Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завдсан эмэгтэйг буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 9 давхраас эмэгтэй хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 10:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 26 настай эмэгтэй Н гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох зорилготойгоор тагтан дээрээ гарсан байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон, буулгаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |