Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг. Гэвч ирэх оны төсөвт энэ хөнгөлөлтөд шаардлагатай хөрөнгийг тусгаагүй байгаа нь шүүмжлэл дагуулж буй.
Тэгвэл энэ асуудлыг МАН бүлэг өнөөдрийн хуралдаанаа авч хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх асуудал ирэх оны төсөвт тусгагдаагүй. Энэ чиглэлээр олон гишүүн санал тавьсан. Иймээс бүлгийн гишүүд ирэх оны төсөвт шөнийн тарифын хөнгөлөлтийг тусгах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд шаардагдах 20 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн зарлага бууруулах чиглэлээр шийдвэрлэнэ" хэмээн мэдэгдлээ.
П.ГОО
Уншиж байна |