Өчигдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан.
Улмаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон билээ. Эл шийдвэртэй холбоотойгоор Ж.Ганбат тэргүүтэй холбогдох албаныхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж, Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гарын үсэг болон тамгыг шилжүүлэн авсан тухай мэдээллүүд гарсан.
Б.Ганхуяг энэхүү мэдээллийн араас удалгүй өөрийн твиттер хуудсандаа “Өдрийн мэнд. Д.Амарбаясгалан сайдтай ЭТТ-ийн БЭТ Ж.Ганбатын хамт уулзаж, ЭТТ ХК-ийн бүх эрхийг Засгийн газрын тогтоолын дагуу БЭТ Ж.Ганбатад шилжүүлсэн шүү. Ажилд нь амжилт хүсье” хэмээн бичжээ.
Уншиж байна |