Шугамын худагт засвар хийж байхад халуун төмөр хоолой задарч халуун ус асгарснаас 4 хүн хүндэвтэр гэмтэж ГССҮТ-д хүргэгджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарч, 4 хүн хүндэвтэр, 1 хүн хөнгөн түлэгдсэн тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20:21 цагт очиход 5 ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн 4 хүнийг НЯТТТ авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн Н /38 настай, эрэгтэй/ нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |