”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ны 14,15 дугаар тогтоолоор ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ганпүрэв овогтой Дугаржавыг түр томиллоо.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн ахалсан ажлын хэсэг энэ сарын сарын 24-ний өдөр тус үйлдвэрт ажиллаж, удирдлагын ажлыг хүлээлцсэн байна.
Ажлын хэсгийн ахлагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б. Цэнгэл “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттай шийдэж дотоод ба гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан амаргүй хүнд үеийг хамтын хүчээр эв нэгдэлтэйгээр даван туулж төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж “Монгол ган цогцолбор” төслөө УУХҮЯамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан цаашдын хөрөнгө оруулалт санхүүжилтээ босгох бүрэн боломжтойг тэмдэглэжээ.
Уншиж байна |