УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Сангийн сайд Б.Жавхлан Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 900 тэрбум төгрөгийн зээл гурван удаа авсан" хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, Сангийн сайд Монгол банкны Бичил санхүүгийн хөгжлийн сангаас банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбум төгрөгийн зээлийг гурван удаа авсан байна. Энэ зээл жилийн зургаан хувийн хүүтэй аж. Түүний энэхүү мэдэгдэл нийгмийн сүлжээнд анхаарал татсан сэдвийн нэг болоод байна.
Тэгвэл түүний энэ мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд нийгмийн сүлжээндээ "Энэ гишүүн хэсэг яриад чимээгүй болчихдог. Уг нь дуустал явдаг бол хүндэтгэмээр. Төсөв хэлэлцэх үеэр лоббигоо хийж чадсангүй юу, эсхүл сангийн сайдтай халзагнахаар шийдэв үү" хэмээн бичжээ.
П.ГОО
Уншиж байна |