“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Б.Энхбаяр: Цагдаагийн дарга нар станцаар тушаал өгч, татуулдагаа болимоор байна
2022-10-18

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хил манах хүнгүй болжээ. Хилийн цэрэг хамгийн бага цалинтай нь байна. Цаашид үүнд анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарсан хүн төрийн албанд ажиллахгүй гэдэг хуулийг цагдаа дээр хэрэглэх шаардлага байна уу? Үйлчлэхгүй гээд тодотгох боломжтой юу? Хойт хөрш цэрэг цагдаагийн өөр бодлого баримталдаг. Хэр баргийн алдаан дээр гаргачихдаггүй. Тусгай бэлтгэдэг хүмүүс учраас гэмт бүлэглэлийн гишүүн болоод явчих магадлалтай гэж үздэг. Манайх үүн дээр ямар байр суурьтай байна. Ковидын үед цагдаагаа нохойд барьдаг мод болгодог. Стресстэй иргэдтэй нүүр тулж байгаа нь замын цагдаа байна. Иргэд замын цагдаа нартай хүн гэдгээр нь хандах хэрэгтэй. Цагдаагийн дарга нь хар машинд суучихаад станцаараа татуулдагаа больмоор байна. Би өөрөө машин барьдаг учраас их анзаардаг. Бухимдал дээр бухимдал, түгжрэл дээр түгжрэл үүсгэдэг" гэлээ

Үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Улсын хил дээр ажиллаж байгаа ахлагч ойролцоогоор 940 мянган төгрөгийн цалин авдаг. Үүн дээр 15 хувийн нэмэгдэл олгохоор тооцож байна. Манай салбарт Шүүх эмнэлгийн шинжээч эмч, нарийн мэргэжлийн эмч нарыг Дотоод хэргийн сургууль дээр агентлагуудын захиалгын дагуу бэлтгэдэг. Тэтгэвэрт гарсан алба хаагчдыг төрийн албанд ажиллахгүй гэдэг нь Хууль зүйн салбарт зохихгүй байгаа" гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Jason Bennett:
Omg I Finally Got Helped !! I'm so excited right now, I just have to share my testimony on this Forum.. The feeling of being loved takes away so much burden from our shoulders. I had all this but I made a big mistake when I cheated on my wife with another woman and my wife left me for over 4 months after she found out.. I was lonely, sad and devastated. Luckily I was directed to a very powerful spell caster Dr Emu who helped me cast a spell of reconciliation on our Relationship and he brought back my wife and now she loves me far more than ever.. I'm so happy with life now. Thank you so much Dr Emu, kindly Contact Dr Emu Today and get any kind of help you want.. Via Email emutemple@gmail.com or Call/WhatsApp cell number +2347012841542 Https://web.facebook.com/Emu-Temple-104891335203341
2022-10-19
irgen:
hyyliig uursduduu taaryylj zamryylaad baih yum y,tsagdaa nar ajillah chadvartai baidg yum bol tetgevrt garah nasnii hyazgaariig n syngachihaa tegeed l boloo bish uu
2022-10-19
Дарга нар ч биш, Тэрэлжээс ну-агаа ч татуулдаг.
2022-10-18
Замын цагдаа нар ямарч мэдлэг байхгүй хэдэн юмнууд байдаг. Явган зорчигчийн ногоон гэрэл, цагаан шугам асчихаад байхад л машинуудыг явуулах гээд тэнэгдээд шүгэлдээд байдаг. ямарч мэдлэгүй хэдэн мудакууд л байх юм. эдгээр замын цагдаа нартаа сайн сургалт орооч.
2022-10-18
Mate:
Энхбаяр гишүүнээ Би Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэн байна. Та манай хороонд явган хүний замыг өргөсгөсөнд олон хүн сэтгэл өндөр байгаа. Одоо харин Хүннүгийн гуамджны түгжрэлийг шийдвэрлэвэл болохоор байна. Өдөр бүр энэ гудамжаар явдаг болохоор шийдэл гарц гаргалгаа бол харагдаал байгаа.
2022-10-18
Замын цагдаа нар ямарч мэдлэг байхгүй хэдэн юмнууд байдаг. Явган зорчигчийн ногоон гэрэл, цагаан шугам асчихаад байхад л машинуудыг явуулах гээд тэнэгдээд шүгэлдээд байдаг. ямарч мэдлэгүй хэдэн мудакууд л байх юм. эдгээр замын цагдаа нартаа сайн сургалт орооч.
2022-10-18
Zochin:
Yag ynen. Zygeer l gerleer n' yavuulk bai tegekhyy. Iim sanal gargasan tand bayarlalaa
2022-10-18
зочин:
Нэг савнаас 2 цалин авахуулахгүйн тулд тэтгэвэр тогтоолгохгүйгээр ажлуулж болно нээлттэй.
2022-10-18
Иргэн:
Гэрлэн дохио байсаар байхад цагдаа нар зөрж дохидог, тэгснээ явган зорчигчдыг/хүүхдүүдийг улаан гэрлээр гүйлгэдэг болоод удаж бна.
2022-10-18
Залуугаараа тэтгэвэрт гарсан хүмүүст хэдэн төгрөг боломжийн ажиллалаа хэрэгтэй дээ
2022-10-18