Нийгмийн даатгалын сангийн орлого 140 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
2022-07-19

 

НДЕГ-ын мэдээллээр 2022 оны эхний хагас жилд нэг сая хүн нийгмийн даатгал төлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 68 000 буюу 7 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт даатгуулагчдын 87 хувь нь албан журмын, 13 хувь нь сайн дурын даатгуулагчид байна.  

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 оны эхний хагас жилд 1.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 140 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин зарлага нь 1.6 тэрбум болж, 90.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

Нийгмийн даатгалын сангаас 609 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж авч байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нөгөө банкинд алдсан даатгалын сангийн мөнгөө эргүүлж авсан уу? Банкны зээлүүдээр гадаадад сурсан монголчуудын тоо маш их юм. Тэд зээлээ эргүүлж төлөлгүй, шинэхэн ба жижиг банкуудыг дампууруулдаг юм.
2022-07-19
140 terbumaar nemegdeed baidag
2022-07-19
1.6 terbum ih mungu uu
2022-07-19