Ипотекийн зээл бол банкны бусад зээлийг бодвол урт хугацаатай гардаг онцлогтой. Энэ урт хугацаат зээлийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээр олгоход хоёр хүндрэл тулгардаг. Эхнийх нь хугацааны хувь банкны эх үүсвэр богино хугацаатай байдаг. Хоёрт нь бол хүү. Банкны өөрийн эх үүсвэр өндөр өртөгтэй байдаг.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID Монгол Улсын банк санхүүгийн нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр зөвлөмж /2005 онд/ гарсан байдаг. Банк санхүүгийн хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагаа явуулах хувийн хэвшлийн байгууллага байгуулах нь оновчтой гэдэг зөвлөмж өгсөн. Үүний дагуу Монголбанк арилжааны 10 банк хамтран 2006 онд МИК-ийг үүсгэн байгуулсан юм.
Уншиж байна |