Малчдад 3.6 тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олголоо
2022-04-18

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2022 оны 1, 2, 3 дугаар сарын сүүний урамшууллыг олголоо.

 

 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд 2022 оны 1 дүгээр сард 2.1 сая литр, 2 дугаар сард 2.2 сая литр, 3 дугаар сард 2.8 сая литр нийт 7.1 сая литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 5,527 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 3.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байна.

Shuud.mn
Сонин хачин
Яруу алдарт МАН мөн ч овоо амьдруулдаг ш дээ ард олныгоо.:
Сүүний, ноолуурын (ямааны ч билүү), махны, ноосны урамшууллууд ер нь эзэддээ очдог уу? Энэ ямар хэрэгтэй урамшууллууд юм бэ? Малчид түүхий эд, бүтээгдхүүнээ зах зээлийн үнээс доогуур зараад байгаа юм байхгүй биз дээ. 70 сая малтай ч хятад хуурай сүү, сиропоор найруулсан тараг уусаар байгаа Монголчууд үнэн өрөвдөлтэй ард түмэн ш дээ. Гадаах нь гэртээ ордоггүй, гэр дэх нь гэдсэндээ тогтдоггүй гэдэг шиг.
2022-04-18
Зочин:
Сүү нь үнэтэй байхад бас юун урамшуулал вэ.Ингээд эргүүтээд байдаг ЗГ шүү.
2022-04-18
Сүүний үнээ өсгөөд байхад чинь Юун урамшуулал вэ? Ядаж сүүнийхээ үнийг өсгөхгүй байвал яахав даа. Энэ Урамшуулал нэрээр битгий татварын мөнгийг мөн ч их идэж уух юм аа.
2022-04-18