Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр халдварын 219 тохиолдол батлагдлаа. Үүний 137 нь Улаанбаатарт, 82 нь орон нутагт бүртгэгдэв. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1005 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 12 хүний бие нэн хүнд бол 237 нь хөнгөн байна.
Коронавирусийн халдварын улмаас Монгол Улсын 2105 хүн амь насаа алдаад байна.
Уншиж байна |