Дөнгөж төрсөн нярайн амь насанд халдсан хэрэгтнүүд 2-3 жилийн ял сонслоо
2021-12-15

 

Баян-Өлгий аймагт эцэг эхийн хайхрамжгүй үйлдлээс болж дөнгөж төрсөн нярай энджээ. Тус аймгийн харьяат иргэн С /52 настай/ гэр бүлийн гадуур харилцаа үүсгэж, 21 настай Е-г жирэмсэн болгосон байна. Бүсгүй амаржиж, эрүүл саруул хүү төрүүлсэн бөгөөд түүний эцэг С хүүхдийг үрчилж авах саналыг ээж болон эмээд нь тавьж, зөвшүүрүүлжээ. Ингээд хүүхдийг үрчилж авсан аж. 

 

Гэвч С болон түүний эхнэр М нар хүүхдийг хооллоогүй, хэт их уйлуулснаас болж, нярай амьсгалын болон хоол тэжээлийн дутагдалд орж, нас баржээ.

 

Шүүхийн шинжээч нярайн биед задлан шинжилгээг хийж, хүүхэд хэт их уйлснаас амьсгалын болон шим тэжээлийн дутагдлаас болж нас барсныг тогтоосон байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 52 настай эрэгтэй С-д нярай хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах үүргийг үл биелүүлснээс хүүхдийн амь нас хохирсон гэм буруутайд тооцож гурван жил, харин эхнэр М болон нярайн ээж Е, эмээ С нарт хоёр жилийн хорих ялыг оноожээ.

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Арай арай. Нярай хүүхдийг санаатайгаар тамлаж алсан алуурчдыг яагаад ийм хөнгөн шийтгэж байгаа юм бэ????????????????????? Нярай хүүхэд хүн биш юм уу????????????????????????
2021-12-15
Хүүхдийг тамалж алсан хүмүүсийг бүх насаар нь хорьж шийтгэх хэрэгтэй юм биш үү!
2021-12-15