Латви улсын Рига хотод болж өнгөрсөн “Grand Swiss” өндөр зэрэглэлийн тэмцээний хүрээнд 11 сарын 9-ний өдөр алдарт шатарчин Михайл Таль-ийн нэрэмжит олон улсын холимог нээлттэй түргэн тоглолтын тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай клубын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул оролцож, аварга болов. Тэрбээр 18 өрөг тоглож, 9 оноогоор эмэгтэйчүүдийн ангилалдаа ТЭРГҮҮН байр эзэллээ.
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
Уншиж байна |