Манай улс БНХАУ-ын найман боомтоор экспорт, импортын үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс дөрөв нь коронавирусийн халдварын улмаас хаагдаад байна.
Экспортын гол боомт болох Гашуунсухайтаар 09 дүгээр сарын 30-ны байдлаар 4.4 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 2.8 сая тонноор бага үзүүлэлт юм. Харин Шивээ хүрэн боомтоор 4 сая тонн гарсан нь өнгөрсөн жилээс 800 мянган тонноор бага байна. Харин Ханги, Ярант, Бичигт боомтоор нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн дүн гарчээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |