Токио-2020: Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин барилдана
2021-08-05

Өнөөдөр Монголын багийн чөлөөт бөхийн гурван тамирчин Олимпийн дэвжээнд зодоглоно.

 

Чөлөөт бөхийн тамирчин Б.Хонгорзул 57 кг-ын шөвгийн наймд Японы бөх, олимп, дэлхийн аварга Р.Кавайд ялагдсан. Гэхдээ Кавай финалд шалгарсан тулд түүнд дагаж барилдах боломж бүрдээд байна. Тэрбээр дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Ф.Камаратай барилдана. Түүнийг хожвол хүрэл медалийн төлөө олимпийн аварга америк бөх Х.Мароулистай халз тулах юм. Гвинейн бөхтэй хийх барилдаан нь 10:00 цагаас эхлэх бөгөөд медалийн төлөө гарч ирвэл 19:55-аас барилдах болно.

 

 

ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа /53 кг/ эхний даваанд Гуамын бөх Ркаела Акуинотой барилдах сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь 2018, 2019 онд Далайн орнуудын АШТ-д түрүүлсэн амжилттай нэгэн. Түүнийг хожвол Грек, Украины бөхчүүдийн ялсантай хүч сорих юм.

 

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл /125 кг/ эхний даваанд Беларусийн Д.Храмянковтой барилдана. Өрсөлдөгч нь түүний нэгэн адил залуучуудын ДАШТ-ий медальт нэгэн юм. Беларусь бөхийг хожиж гэмээнэ Германы бөх, залуучуудын Европын аваргын хүрэл медальт Геннадий Чудинович, Ази тивийн аварга казахстан бөх Юсуп Батирмурзаев нарын аль нэгтэй барилдах сугалаа татжээ.


Эх сурвалж: МҮОХ

Shuud.mn
Сонин хачин
барилдахгүй гээд ч яах билээ, барилдлаа гээд ч яах билээ
2021-08-05