ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Замын Үүдэд ажиллаж байна. Тэрбээр цахимдаа "Замын-Үүдэд ажиллалаа. Ганц Замын-Үүдийн боомт, хил, гааль гэлтгүй төрийн оролцоотой бусад бүх салбарт анхан болон дунд шатны авлигын бичил мафиуд санаатайгаар ажил гацаачихдаг, үр дүнд нь иргэд олон нийт хохирдог, улсаараа хохирдог байдалтай эвлрэхгүй. Хууль засаглах болно!" хэмээн жиргэжээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан АТГ, ЦЕГ-ын ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд суманд ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаярын зургаан албан тушаалтныг баривчлах шийдвэр гаргаад байгаа аж.
Н.Нягт
Уншиж байна |