ШУУД: Санал тоолох машины лиценз дуусна гэсэн ойлголт байхгүй
2021-05-21

 

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн  дарга Д.Бат-Эрдэнэ:

 

-АН-аас СЕХ-нд шаардлага ирүүлсэн. Өнөөдөр СЕХ нийслэлийн прокурорын газарт албан бичиг илгээсэн. Санал тоолох цахим машиныг шалгасан уу, ямар шийдвэр гарсан талаар хариу өгөх албан бичиг явуулсан. Санал тоолох машин буруу ажиллаад санал буруу тоолсон нэг ч ширхэг бодитой баримт байдаггүй. Сонгууль зохион байгуулалт хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагааг гүтгэж байгаа хэмээв.

 

-Би СЕХ-ны Мэдээллийн технологийн төвд 2012 оноос хойш ажиллаж байгаа. Сонгуулийн дараагаар ялагдал хүлээсэн нэр дэвшигчид "санал тоолох машин буруу тоолсон" гэж бидний ажлыг үгүйсгэдэг. Санал тоолох машины лицензтэй холбоотой гэрээнд заасан байгаа. "Захиалагч чанарын баталгаат хугацаа дууссаны дараагаар төлбөр төлнө" гэж заасан. Ашиглах бүртээ төлбөрөө төлөөд явж байгаа. Санал тоолох машины лиценз дуусна гэсэн ойлголт байхгүй. Мөн баркодгүй санал тоолох машин байж болохгүй. Нэр дэвшигчдийг загварчилж хийдэг. Саналын хуудсыг хольж хутгахгүй байх үүднээс баркодтой байдаг. 2012 оноос хойш манайд Мөнхбат гэж хүн ажиллаж байгаагүй хэмээн СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн ажилтан хариулав. 

Shuud.mn
Сонин хачин
Ганочир:
Миний гар утасны лиценз 2018 онд дуусчихажээ,ярьсан ярианууд бас хучингуй
2021-05-23