Улаанбаатар дахь Бритиш сургуулийн урд талын талбайд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй "МД Констракшн" ХХК нь барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах байна...” гэх гомдол, мэдээллийн мэргэжлийн хяналтын байгууллагад иржээ. Энэ дагуу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд баригдаж буй 15 давхар орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч “МДТОФ” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлэн, биелэлтийг хангуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Уншиж байна |