СЕХ АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэжээ
2021-05-08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна.

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
Цагаан сонгуууууллььььь
2021-05-10
Иргэн:
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэгчээр АН-ынхан өөрсдөө хөлөө гэдсэндээ хийлцэж байж С.Эрдэнэд зай сиймхий гаргаад өгчихлөө ш дээ.Ер нь нэг өдрийн дотор намд элсээд, нөгөө өдөр нь Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байдаг хууль дэлхийн аль улсад байна вэ?
2021-05-10
иргэн:
БАХ ЭРДЭНЭ, СҮР САР ХҮРЭЛСҮХ НАР НЭГ ТЭРЭГНИЙ 2 ДУГУЙ БАЙЖЭЭ. ХЭНИЙГ НЬ Ч СОНГОХГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН.ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ.
2021-05-09
RIP Erdene:
Olnii haraal idsen Erdene udaan tesehhuiee. udahgui chad
2021-05-09
bi nam bus irgen ardchilaliig demjigch !..:
AN aas Altanhuyagaa devshuulsen bol demjih bailaa.Ovoo shudarga unen yum duugaraad baidag yum ... Erdene bol arai l bishee. Enkhbat iig demjih baih daa
2021-05-09
Сонгууль биш:
Энэ сонгууль бол Хуйвалдаан боллоо. Эрдэнэ шг бузар булайг Дээд шүүх.СЕХ. МАН хүчээр өгөөш болгож өрсөлдсөн дүр исгэсэн жүжиг боллоо. Гутамшиг.
2021-05-08
Бузар:
Бузар Эрдэнэ намаа 5 жил самарч хаяад гэмт хэрэгт ял эдэлсэн хогийн гар. Эрдэнэ шг нэр хүндгүй новшыг Хүкд өгөөш бологож Крандаж хүчээр өрсөлдсөн болгож байгаа нь гутамшиг юм . Сонгууль ямарч өрсөлдөгчгүй болсон
2021-05-08
duujilne
2021-05-08
АН гишүүн:
С.Эрдэнэ ,Тулгат, Батүүл,Өнөрбаяр та нар Хүүкэд туслаад сонгууль дууслаа.Дараа нь та хэдийг уравсан гээд АН гишүүд... яах бол! үр хүүхэд чинь яах бол!
2021-05-08
duujilne
ha ha ene songuuli bish ee. butehgui
2021-05-08