Ж.Эрдэнэбат нарыг суллах шийдвэр гаргажээ
2021-03-03

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч нараас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн. Шүүх хүсэлтийг хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээд байв. 

 

Тэгвэл Ж.Эрдэнэбат нарыг суллах шийдвэрийг өнөөдөр /2021.03.03/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. 

 

Шүүхийн шийдвэрүүдийг эргэн сануулахад: 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон, Б.Отгонбаатарт эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдуулсан.

 

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар /2020.09.15/ Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Аваагүй ээ:
Авилгачидийг шүүсэн шүүх нь авилгад идэгдсэн эмэгнэлтэй хэрэг болжээ.. үгүй ээ шүүх буруугүй ээ Монгол чинь тэр чигээрээ Авилгач улс юм ...чи авилга авж өгөж үзээгүй бол цаг үеэсээ хоцорсон Т1 . Ийм цаг үед амьдарч байгаа азгүй хөөрхийс
2023-03-20
ШҮҮХИЙН БАЙГАА БАЙДАЛ
2021-03-04
!!!!:
Estoi teneg yumaa Barilaa horiloo shuuhiin shiidver garsnaaraa baij bolohgui yu ? Eswel naad shiigch nart chini NO b na ... Ard tumneer buu tohuurah !
2021-03-03
Hog
2021-03-03