Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
О.Амартүвшин: Эдийн засгийг хоёр дахин тэлнэ гэдэг боломжгүй зүйл биш
2021-03-01

-100 хоногийн санхүүгийн нөөцтэй компани Монголд хуруу дарам цөөн-

 

 

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан. Үүний хоёр их наядыг ажлын байрыг дэмжихэд зориулна гэж мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар 68.9 мянган ажлын байр буюу нийт ажлын байрны 8.9 хувь эргэж сэргэхээргүй үгүй болсон гэх албан мэдээлэл бий. Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ихээхэн хүнд нөхцөлд байгааг МҮХАҮТ удаа дараа илэрхийлж ирсэн. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй 10 их наядын цогц төлөвлөгөө, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-Засгийн газрын судалгаагаар 68.9 мянган ажлын байр устаж үгүй болсон. Харин та бүхний тооцооллоор хэчнээн аж ахуй нэгж байгууллага эрсдэлд ороод байна вэ?

 

-Тоон мэдээллээр 68.9 мянган ажлын байр үгүй болсон гэх боловч бодит амьдрал дээр үүнээс илүү хохирол учирсан. Ялангуяа, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 76 хувь буюу ер нь бүхэлдээ үйл ажиллагаа нь зогссон. Жижиг дунд, хийгээд томоохон аж ахуйн нэгжүүд маш их сул зогсож, улмаар цомхотгол олноор хийсэн.  Сүүлийн 100 хоног бид хатуу хөл хорионд орж, хүндхэн нөхцөл байлаа. Арваннэгдүгээр сарын 11-нээс хойш томоохон аж ахуйн нэгжүүд л цалингаа тавьсан. Бусад дунд болон жижиг аж ахуйн нэгж, байгууллага зогсож, 50 гаруй хувь нь мөн цалингаа өгч чадаагүй. Үлдсэн нь цалингийнхаа 50-60 хувийг өгсөн. Улмаар өнгөрсөн хугацаанд 400 мянга гаруй иргэн цалин орлогогүй боллоо. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүд ямар ч орлогогүй. Ер нь 100 хоногийн санхүүгийн нөөцтэй компани Монголд хуруу дарам цөөн. Санхүүгийн нөөц гэдэгт цалингаа тавьж чадаж байна уу, түрээсээ өгч чадсан уу, банкны зээлээ төлсөн үү зэрэг үзүүлэлт багтана. Судалгаагаар, нийт аж ахуйн нэгжийн 63 хувь нь сарын санхүүгийн нөөцтэй, бусад нь чадавхгүй гэж гарсан. Иймээс олон аж ахуйн нэгж, байгууллага аль хэдийн дампуурсан дүр зурагтай байна. Хатуу хөл хорионы нөхцөлд банкинд хандаад зээл авч, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авъя гэхээр эрсдэл өндөр гэж үзээд зээл олгоогүй. Тоон үзүүлэлтээр ч банкны хадгаламжийн хэмжээ нэг их наяд гаруйгаар буурсан. Төв банкинд зургаан хувийн хүүтэйгээр хадгалахыг илүү эрсдэлгүй гэж үзэж байна. 

 

-Эндээс ямар сөрөг нөлөө гарсан бэ?

 

-“Ковид-19”-тэй холбоотойгоор 2020 оны турш үргэлжилсэн Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого асар буруу байлаа. Манай танхимаас тухайн үед маш их хэлж сануулсан. Төсвийн болоод мөнгөний бодлого уялдсангүй. Цусны эргэлт муудчихлаа. Эргэлт талаасаа ч, эрэлт талаасаа ч, нийлүүлэлт талаасаа ч эдийн засаг хүндэрлээ. 

 

-400 гаруй мянган хүн орлогогүй боллоо. Одоо цаашид яах бол?

 

-Гурав, дөрөв, тавдугаар сар эдийн засгийн циклээрээ   хамгийн уналттай байдаг үе. 400 гаруй мянган хүн энэ үед ажилгүй байна гэдэг хэцүү. Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай арга хэмжээ авч, иргэдийг мөнгөжүүлэх, аж ахуйн нэгжийг дэмжих шаардлага хэрэгцээ бий боллоо. Эс бөгөөс илүү их эрсдэлд орно.

 

-Засгийн газраас ажлын байр дэмжих хүрээнд хоёр их наядын төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болсон. Дээр дурдсан үгүй болсон ажлын байр сэргэх болов уу?

 

-Ажлын байр хумигдаж, иргэд цалин, орлогогүй болсон гол шалтгаан нь хатуу хөл хорио тогтоосон явдал. Төр засаг хатуу хөл хорьж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан хэмээж буй. Гэхдээ эдийн засгаа үнэхээр гаргуунд нь гаргасан. Дотооддоо коронавирус алдаагүй байхад л сүржигнэж, бүтэн жил хатуу хөл хорьсон. 2020 онд цөөхөн хэдэн компанийг эс тооцвол дийлэнх байгууллага бүгд ямар нэг байдлаар эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон. Ингээд дотооддоо халдварт өвчний вирус алдсан нь бүр нэрмээс болсон. Тухайн үед зөвхөн хүнсний шахуу 13 байгууллагыг үйл ажиллагааг нээж бусдыг нь шууд хатуу хөл хорионд оруулсан. Энэ нь эдийн засагт том цохилт болж ядуурлын шугам 29 байсан бол магадгүй 50 хувь болох байх. Үүнд хамгийн их өртсөн нь жижиг дунд үйлдвэрлэгчид. Нэг том дэмжлэг нь дулаан цахилгааны үнийг тэглэсэн явдал. Хүнсний боловсруулах, хөнгөн үйлдвэрийн салбарт дэмжлэг болсон. Хоёр их наядын дэмжлэгээ яаралтай үзүүлэх хэрэгтэй байна.

 

Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин гаргаад эхэлчихлээ. Тиймээс 2021 оны гуравдугаар улиралд багтаан эдийн засаг сэргэнэ гэж байна. Манай улс зургаан сарын хугацаанд яаралтайгаар эдийн засгаа сэргээх учиртай. Үүний тулд хоёр их наядын төлөвлөгөөгөө хойш тавилгүй нэн яаралтай хэрэгжүүлмээр байна. Уул уурхайн экспортыг энд бас дэмжих нь зүйтэй болов уу. Нөгөө талд жижиг аж ахуйн нэгжүүдийн орлого тасалдсан нь төсөв бүрдүүлэхэд нөлөөлнө. Тиймээс энэ алдагдлыг уул уурхайгаас бүрдүүлэх боломжтой. Нүүрсний гарцыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. БНХАУ-ын төрийн компаниуд улсынхаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулан хандсан. Бид хүсэлтийг нь уламжилж өгч буй. Аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь зээлтэй, банк дахин зээл олгохгүй байгаа. Тиймээс зээлийн бүтцийг өөрчлөх, батлан даалтын асуудлыг сөхөх хэрэгтэй байна. Зээлийн батлан даалтыг хөгжүүлэхэд төр оролцож байгаа нь чухал. Төр, Монголбанк хамтраад богино хугацаанд ажиллаж чадвал эдийн засаг сэргэх боломжтой. 

 

-Уул уурхайг дэмжиж, хөрөнгө оруулснаар эдийн засаг хэрхэн сэргэх вэ? 

 

-Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлснээр улс орон тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудлаа шийднэ. Үүний тулд түүхий эдийн биш эцсийн бүтээгдэхүүний экспорт хийх хэрэгтэй. Нүүрс жонш зэргээ боловсруулах үйлдвэр болгох ёстой. Сүүлийн үед эдгээрийн үнэ өсөж байгаа. Энэ өсөлтийг эдийн засгийн бодит үр өгөөж болгохын тулд төр засаг хөрөнгө оруулалт татаж, хувийн хэвшилд итгэл өгч, түншлэх ёстой. Төр бодлогоор дэмжвэл Монголын эдийн засаг сэргээд ирнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд их ханддаг ч төр засгийн тогтвортой байдал их нөлөөлдөг. 

 

-Эдийн засгийг хөгжүүлэх цогц төлөвлөгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй зээл олгоно гэж байна. Дээр ярьсан төсөв аж ахуйн нэгжүүдийг сэргээхэд хангалттай хүрэх үү?

 

-Нийт аж ахуйн хүслийг биелүүлнэ гэвэл төсөв дийлэхгүй.Гэхдээ бодит ажлын байр нэмж, үйлдвэрлэлээ дэмжвэл боломжтой. Судалгаагаар банкны зээлийн хүү үйл ажиллагааны 40 гаруй хувийг эзэлдэг. Банкны хүүг гурван хувь болгох нь маш том дэмжлэг болно гэж харж байгаа.

 

-Эдийн засгийг сэргээх цогт хөтөлбөрийн эцсийн үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?

 

-10 их наядын төлөвлөгөөг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ гэж буй. Гэхдээ болж өгвөл 2021 онд 50-60 хувийн хөрөнгө оруулалтаа хийгээсэй. Эдийн засгийг хоёр дахин тэлнэ гэдэг боломжгүй зүйл биш. Гол эрсдэл нь төр засгийн тогтворгүй байдал байдаг. Гадаад зах зээлд дотоодын бүтээгдэхүүнээ танилцуулах бодитой алхам хийх хэрэгтэй. Ингэж байж эдийн засаг хурдан сэргэж, үр дүн гарна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
1 байшин авах гэсэн чинь мөнгө хийх үнэхээр амаршүй байна. Ардчилсан намынхан хувьчлал хийхдээ УБ ын хамаг гуанз дэлгүүр үйлдвэрийн барилгуудыг үнэгүй зүгээр явцгаасан. Би ч гэсэн монголын иргэн. Надад байшин өг.би ч гэсэн зүгээр суугаад лангууны түрээсийн мөнгө хурааж аваад зүгээр сууж баяжмаар байна. Ардчилсан намынхан шиг
2021-03-02
EDIIN ZASGIIG 2 DAHIN TELNE GEDEG BOLOMJGUI ZUIL BISH ...:
YAG UNEN SEX SAIN HIIGEED HUUHED OLON GARGAAD , UR HUNDULTIIG TAS HORIGLOHOD L EDIIN ZASGAA 2 DAHIN BAITUGAI TELEH BOLOMJTOI SHUU
2021-03-02