Нийслэлийн өмчийн томоохон барилга байгууламжууд болох үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор шинэчлэн тогтоох ажлын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа, холбогдохалбаны хүмүүсийн хамт Монголын мэргэшсэн үнэлгээний компанийн төлөөллийг оролцуулсан цахим уулзалтыг хийлээ. Цахим уулзалтад “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”, “БДО аудит ХХК”, “Мөнх оргил трейд” ХХК, “Эрдэнэс экаунтинг энд консалтинг” ХХК, “Бэсгэ” ХХК, “Файн эстимейт” ХХК-иудын захирал, удирдлагууд оролцов.
Энэхүү цахим уулзалтаар нийслэлийн өмчийн томоохон барилга байгууламжуудад хөрөнгийн үнэлгээ хэрхэн хийх, өмчийн асуудал хариуцсан төрийн албан хаагчдыг хөрөнгийн үнэлгээгээр мэргэшүүлэх талаар санал солилцож цаашид хамтран ажиллахаар харилцан тохироод байна.
Уншиж байна |