Авлигатай тэмцэх газраас автомашины азын 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон АТҮТ-ийн 4 албан тушаалтныг мөрдөн шалгаж байна.
Тодруулбал авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 2020 онд Зам тээврийн яаманд 2 удаагийн зөвлөмж өгч, журам шинэчлэх ажлын хэсгийн 3 удаагийн хурал, сайдтай 2 удаагийн уулзалт зохион байгуулжээ.
Шалгалтын дүнд авлигын шалтгаан бүхий журам өөрчлөгдөж, автомашины азын дугаарыг үнэ хаялцуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр өмнө нь албан тушаалтны халаасанд орж байсан хэдэн зуун сая төгрөг улсын төсөвт төвлөрөх боломж бүрджээ.
Азын 3000 дугаарыг хамгийн хямддаа 500 мянгаар худалдаалж байсан гэх албан бус мэдээлэл бий.
Уншиж байна |