Г.Далайжаргал: Зуны дугуйтай автомашин давс цацсан ч шарвадаг
2021-01-08

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд энэ оны нэгдүгээр сарын 4-ны өдрийн 04.00 цагийн орчимд "Toyota prius" маркийн автомашины жолооч 23 настай эрэгтэй замын хажуугийн шон мөргөж амь насаа алдсан осол гарчээ. Үүнтэй холбогдуулан тус дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Далайжаргалаас зам тээврийн ослын дуудлага, мэдээллийн талаар тодруулга авлаа.

 

 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Гэвч согтуугаар автомашинаа жолоодох зэрэг зам тээврийн осол гарсаар байх шиг?

 

-Коронавирус /Ковид-19/ өвчний тархалтыг саармагжуулж, урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  2021 он гарснаас хойш ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн дүүргийн алслагдсан замуудад тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээрийн хэрэгсэл жолоодох зөрчил гарсаар байна. Тухайлбал дүүргийн 22 дугаар хороонд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан 3 тохиолдол бүртгэгдсэн.

 

-Эдгээр ослын шалтгаан юу байв?

 

-Согтуу жолооч хөдөлгөөнд оролцохдоо баримжаалах чадвараа алддаг, самбаачлах хугацаа нь ихсэх буюу сүүлд нь гарах сөрөг үр дүнг тооцоолж чадахаа больдог. Өөрөөр хэлбэл зориг ордог гэж хэлж болно. Иргэдийн хувьд зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг мэддэг ч зөрчил гаргадаг нь ухамсар ёс зүйтэй холбоотой. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үүрэг гүйцэтгэж байгаа газар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээд байхгүй газар үргэлж зөрчдөг, торгуулахгүй л бол болно гэсэн  мунхаг сэтгэхүйгээр хандсанаас болж их хэмжээ хор уршигт автаж хохирч, бусдыг хохироож байгаагаа ойлгоод хариуцлагатай байх нэн шаардлагатай байна.

 

-Иргэд автомашиндаа улирлын үйлчилгээгээ хийж амжилгүй хөл хорионд орсон. Улмаар халтиргаа гулгаа үүссэн замд зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсноос зам тээврийн осол гарч байна гэх асуудлыг хэлж байна. 

 

-Сүүлийн үед цаг агаарын нөхцөл байдал  хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан замын халтираа гулгаа нэлээдгүй байгаа боловч тус дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс Нийслэлийн хот тохижилтийн газар болон хот тохижилт хариуцсан байгууллагуудтай хамтран давс, бодис цацах ажлыг өрнүүлж байгаа. Гэсэн ч цацсан давс бодис дээр зуны дугуйтай хөдөлгөөнд оролцвол шарвалт үүснэ. Тиймээс техникийн бүрэн бүтэн байдал хангалгүйгээр зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол хэрэгт өртөж байгаа тохиолдол бүртгэгдэж байгаа учир иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг уриалж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
У.Хүрэлсүх:
Хамаг юм хаачихаад хаана дугуйгаа соль гээд байгаа малнууд вэ?
2021-01-08