Засгийн газрын шийдвэрээр Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яамнаас цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс түр журмыг боловсруулжээ.
Энэхүү журмаар цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамжийн эх үүсвэр болон шугам сүлжээний техникийн хүчин чадлын боломжтой уялдуулан хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хэрэглээг хянаж зохицуулах юм.
Түр журамтай ЭНД дарж танилцах боломжтой.
Уншиж байна |