Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр нийт 740 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 72, хулгайлах гэмт хэргийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10, эрүүлжүүлсэн 114, хүний биед халдсан 24, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн улмаас гэмтсэн 9, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах зөрчил үйлдсэн 65, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 42 дуудлага иржээ.
Хөл хориотой холбогдуулан согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэвч эдгээр өдөрт эрүүлжүүлэхэд хонох иргэдийн тоо 100-аас буурсангүй. Сүүлийн 10 хоногийн статистик мэдээнээс харахад:
- Арванхоёрдугаар сарын 10-нд 114
- Арванхоёрдугаар сарын 9-нд 132
- Арванхоёрдугаар сарын 8-нд 101
- Арванхоёрдугаар сарын 7-нд 104
- Арванхоёрдугаар сарын 6-нд 105
- Арванхоёрдугаар сарын 5-нд 135
- Арванхоёрдугаар сарын 4-нд 109
- Арванхоёрдугаар сарын 3-нд 116
- Арванхоёрдугаар сарын 2-нд 114
- Арванхоёрдугаар сарын 1-нд 93 хүн тус тус эрүүлжүүлэгджээ.
Уншиж байна |