Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор арилжааны банкуудын Улаанбаатар хот болон аймгийн төвүүд дэх салбарууд түр хугацаагаар ажиллахгүй болсныг Монголбанкнаас мэдэгдсэн.
Иймд банкны үйлчилгээг цахимаар авахыг зөвлөсөн. Банкны үйл ажиллагаа зогссоноор мобайл болон интернет банк ашигладаггүй хэрэглэгчдийн дунд хүндрэл үүсээд байгаа юм.
Монголбанкнаас цахим банк ашигладаггүй байгууллага, аж ахуй нэгж, хувь хүнийг банкны үйлчилгээ авахдаа тухайн банкны хэрэглэгчээр бүртгүүлсэн бол банкныхаа лавлах үйлчилгээний утсанд холбогдож цахим банк хэрэглэх заавар зөвлөгөө авахыг сануулжээ.
Уншиж байна |