Албаны нэр төр, алба хаагчдыг гутаан доромжилж, иргэдийг төөрөгдүүлж нийтийг хоёр талцуулсан худал мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Тодруулбал эрхэлсэн тодорхой ажилгүй цахим мэдээллийн хуудаст админ хийдэг, 32 настай эрэгтэй "Б" гэх иргэн цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай зураг байршуулж "Хүн нь байгаа цагт үүрүүлчих хэрэг нь олддог л юм" гэх тайлбар бичсэн байв.
Тус иргэнийг Дархан-уул аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Уншиж байна |