Зүүнбаянгийн өртөөнд ачааны вагон шатаж хүний амь эрсэджээ
2020-10-21

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн өртөө үе угсрах баазын 1 дүгээр зам дээр ачааны зориулалттай битүү вагон шатаж хүний амь эрсэджээ.

 

Тодруулбал 2020.10.20 16:25 цагт ачааны вагон шатаж, уг гал түймэрт Зам засварын машинт станцын ажилтан Дундговь аймгийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна.

 

Галыг Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах албаны алба хаагчид, Сайншанд өртөө Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнууд 1:31 цаг ажиллаж унтраажээ.

Shuud.mn
Сонин хачин