Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 16-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд болж, лигийн аваргын төлөө өрсөлдөөнийг улам ширүүсгэлээ.
Учир нь лигийг тэргүүлж буй “Хангарьд” “Дэрэн” клубтэй 2:2-оор тэнцсэн бол “Атлетик 220” “Улаанбаатрын Мазаалайнууд”-ыг 5:0-ээр хожиж, “Хангарьд”-той ижилхэн 36 оноотой болоод байна. Мөн “Хаан хүнс-Эрчим” “СП Фалконс”-ыг 1:0-ээр, “Андууд Сити” “Сумида Жипро”-г 2:0-ээр, “Улаанбаатар” “Улаанбаатар Сити”-г 4:0-ээр хожлоо. Ингэснээр лигийн төгсгөл хүртэл хоёрхон тойрог үлдлээ. Ирэх долоо хоногт Дээд лигийн сүүлчийн 17-р болон 18-р тойргийн тоглолт болсноор өндөрлөх юм.
Ц.Ганбат
Уншиж байна |