Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Тэрэлжийн гарам” гэдэг газар /Налайх дүүргээс зүүн хойд зүгт 40 км-т/ Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Прадо-95” загварын суудлын автомашин Туул голын усанд суужээ.
Улмаар Онцгой байдлын албанд дуудлагө өгснөөр Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 14:00 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /35 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /32 настай, эрэгтэй/, С /31 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд аварчээ. Мөн автомашиныг нь уснаас татан гаргасан байна.
Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Гацаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ Алтанбулаг сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан “Прадо-120” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан аж. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 15:31 цагт очиход нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-г эсэн мэнд аварч автомашиныг нь татан гаргах боломжгүй тул орхисон байна.
Уншиж байна |