ШУУД: Нэр дэвшигч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар шүүх хуралдаандаа оролцож байна
2020-06-18

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр нарын 7 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан болж байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж буй С.Баярцогт, Б.Бямбасайхан Д.Ганболд нар шүүх хуралдаандаа оролцохоор ирлээ. 

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон ч хойшилсон. 

 

Тус шүүх хуралдаанаар:

 

Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,

 

Шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус 10 тэрбум,

 

Шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах,

 

Шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин