Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд талд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор гал гарлаа.
Галын дуудлага мэдээлэл 11.02 цагт Нийслэлийн Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж галыг бүрэн унтраалаа.
Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр модны улиангар шатааснаас гал алдсан байж болзошгүй гэлээ. Гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй аж.
Уншиж байна |