Оны шилдэг усан спортынхон тодорчээ
2020-02-14

 

Олон улсын усанд сэлэлтийн холбоо (FINA)-ноос 2019 оны шилдгүүдээ усан спортын зургаан төрөлд зарлав. Сэлэлтээр эрэгтэй тамирчдаас АНУ-ын Кэлеб Дрессел, эмэгтэйчүүдээс Шведийн Сара Шёстром нарыг шилдгээр тодруулжээ. Америк эрийн хувьд Кванжуд болсон ДАШТ-ээс найман медаль (өврөөр даллах 50 м, 100 м, мэлхий сэлэлтийн 50 м, 100 м, 4х100 м-ийн өврөөр даллах буухиа, холимог багийн буухиад алт, 4х100 м-ийн холимог, багийн холмог буухиад мөнгөн медаль) зүүснээс гадна 100 метрийн мэлхий сэлэлтээр Майкл Фелпсийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн билээ.

 

Шёстром 50 м-ийн мэлхий сэлэлтээр алт, 50 м-ийн өврөөр даллах, 100 м-ийн мэлхий сэлэлтэд мөнгө, 100 м, 200 м-ийн өврөөр даллах төрөлд хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Сонирхолтой нь Дрессел, Шёстром нар хамтдаа 2017 онд хамтдаа анх удаа шилдгээр шалгарсан байна. Усанд үсрэлтийн шилдгээр БНХАУ-ын Шие Сиюи, Ши Тинмао нар ДАШТ-ий хос алтан медалийн амжилтаараа тодорлоо. Уран сайхны сэлэлтийн шилдгээр ОХУ-ын Светлана Ромашина, Светлана Колесниченко, Александр Мальцев, задгай усны сэлэлтийн шилдгээр Унгарын Кристоф Рашовски, Бразилийн Ана Марсела Кунья, усан бөмбөгийн шилдэг багаар дэлхийн аварга Итали, АНУ-ын багууд тус тус шалгарав.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
songuuli tuhluu 4 jil uilee uzej ydarsan ter muu 75/76 gaa neg saihan amraah hereg bnaa Uhand saihan agaar salhind garaad idej uugaad amraad namraas ireh ni ireg songuulid uzeh ni uzeg uldeh ni uldeg dee huurhiis ene hediigee bas amraah jargaah heregtei shu heduulee Songogchdoo
2020-02-14