Олимпоос медаль хүртэх зорилготой
2020-01-10

 

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ нэгдүгээр сарын 11-12-нд нийслэл хотноо “Замчин” спорт хорооны зааланд болох гэж байна. Монголын хүндийг өргөлтийн холбооноос зохион байгуулах тус тэмцээн эмэгтэйчүүдийн 49 кг, 55 кг, 59 кг, 64 кг, 71 кг, -76 кг, +76 кг-ийн жинд медальтнуудаа шалгаруулах бол эрэгтэй тамирчид 55 кг, 61 кг, 67 кг, 73 кг, 81 кг, -96 кг, +96 кг-д шилдгүүдээ тодруулах юм.

 

 

Олимпийн жилийн УАШТ-д оролцохоор 19 багийн 199 туйванч оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд тэдний дунд ОУХМ цолтой 33, спортын мастер 41, спортын дэд мастер 29 тамирчин байгаа аж. Энэ удаагийн УАШТ-ий гол зорилго нь “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой тамирчдыг сонгон шалгаруулах болон баг тамирчдын бэлтгэлийг чамбайруулахад оршино. Харин “Токио-2020” олимпийн наадмаас Монголын хүндийг өргөлтийн тамирчид анхны медалиа хүртэх зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа болно. Монголынхүндийг өргөлтийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар С.Үенбаатарыг томилжээ. С.Үенбаатар нь нэрт дасгалжуулагч Т.Самбуугийн хүү бөгөөд удам залгаж, Киевийн БТДС-ийг төгссөн мэргэжлийн дасгалжуулагч юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин