Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо
Монголын төрийг 44 жил тасралтгүй удирдсан төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАН болон МАХН-ын удирдлагууд, Цэдэнбал академийнхан, УИХ-ын гишүүд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ахмад буурлууд төрөл төрөгсөд нь түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин үг хэлж, “Цэдэнбал агсан тусгаар тогтнолыг улс төрийн талаас төдийгүй эдийн засгийн талаар ч хангах бодлого явуулж байсан гэдгийг онцлон тэмдэглээд түүний үзэл санаа өдгөө ч МАН-аар дамжин хэрэгжиж буй гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн улс орон, ард түмэн хойч ирээдүйгээ гэсэн түүний үзэл санааг МАН цаашдаа ч хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ