А.Отгонбаатар: Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно
2024-04-28

 Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч байна. Өнөөдөр Ардчилсан нам, орой 17.00 цагаас Ардын нам сонгуульд оролцох хүсэлтээ өгөх юм байна. 

 

 

 

Өглөө Шинэ эвсэл болон Үнэн ба зөв намынхан хүсэлтээ өгч мэдээлэл хийжээ. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар "Манай нам УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор шаардлагатай холбогдох материал хүсэлтээ СЕХ-нд бүртгүүллээ. Сүүлийн өдрүүдэд нөхдүүд үгийн сангаа өөрчилсөн боловч угийн зан нь хэвээрээ сонгуульдаа оролцох гээд явж байна. Ард түмэн дээрээ очихоор хуурах гоё үгээ хэлж байгаа боловч угийн хулгайч зан нь хэвээрээ сонгуулийн бэлтгэл ажил руугаа явж байна. 3,5 сая төгрөгийн цалин буюу дөрвөн жилийн хугацаанд 150 сая төгрөг авах гэж байгаа нөхдүүд орон нутагт иргэдийн тархийг тэрбум төгрөгөөр угааж байна.Тэд тэрбумыг цацчихаад сонгуулийн дараа ард түмнийг бодох уу, мөнгөө бодох уу. Маш энгийн асуултыг ард түмэн өөрөөсөө асуух хэрэгтэй. Хулгайчууд Монголын төрийг ашиг хийх байгууллага бүлэглэл гэж харж байна. Өнөөдөр тэрбум төгрөг цацаад орчихож болно гэж ойлгож байна. Ардын нам, АН-ын хэсгийн ахлагч нар иргэдийн тархийг угаасаар байна. 30 жилийн гунигт түүхүүд ард үлдсэн байхад одоо манай намын дарга нар дахиж хулга хийхгүй, одоо Монголыг өөрчилнө гэж хуурч мэхэлсээр байна.

 

Дараагийн нэг асуудал гэвэл нэр нүүрээ барчихсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй юм байна. Сайн хэрэг. Нэр нүүрээ барсан нөхдүүдийн гар хөлийг битгий дэвшүүлээчээ. Тэд өөрсдийнхөө гар хөл болсон төрийн албанд ажилласан хурган дарга нар, гадаадад сургууль төгсөж ирсэн нөхдүүдийг нэр дэвшүүлж, дахиад иргэдийг хуурах гэж байна. 

 

Үнэн ба зөв нам энэ удаагийн сонгуульд орохдоо бид Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно гэж орж байна. МАНАН бүлэглэлийн 30 жил явлаа, нэг нэгнээ хянадаггүй, амлалтаа биелүүлдэггүй. Тэгвэл бид энэ удаагийн парламентад орж ирвэл энэ гунигт байдлаас нь салгаж чадна. Ард түмний итгэл эр зориг болж парламентад тэмцэл өрнүүлнэ. Энэ хоёр намын хийж хэрэгжүүлээгүй ажлыг нь яг нэг зарчмаар шаардаж, амлалт нэхнэ. Зарим бүлэглэл бидний дэвшүүлж байгаа хүмүүсийг тойрог дээр унагах юм гэнэлээ гээд эхнээсээ захиалга аваад санал хуваах зорилготой бидэнтэй ижил нэртэй хүмүүсийг нэр дэвшүүлэх ажил хийгээд явж байна. Тэд үнэнээсээ айж болно. Үнэнээс айж байгаа боловч үр хүүхдээ ийм нийгэмд үлдээж байгаадаа айхгүй байгаа нь эмгэнэл шүү. 

 

Сүүлийн өдрүүдэд манай нийгэмд гарч байгаа хэргүүд хамгийн сүүлд гэхэд олон нийтийн төлөө тэмцэж явсан хуульчийн амиа алдсан хэрэг бүхнийг харахад эд нар сонгуулиар мөнгөөр тахидаг байсан бол сүүлдээ хүний амиар тахидаг болох нь ээ. Тийм учраас Үнэн ба зөв нам бол ядарсан иргэдийн итгэл найдвар болж чадна. Залуучууд маань эх орондоо хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье, уул усаа ухуулахгүй бүтнээр авч үлдэхийн төлөө ард түмэнтэйгээ тэмцэж чаддаг хүмүүс энэ намаас нэр дэвшинэ. Тиймээс бид ард түмэндээ найдаж сонгуулийг хийнэ. Мөнгөнд найдахгүй. 

 

Ард иргэдтэй уулзахаар "Энэ удаагийн сонгууль мөнгөөр дийлэх байх. Мөнгөтэй хүн гарна даа" гэж ярьж байна. Тэд мөнгөтэй сонгуулиас айж байна. Бид үр хүүхэддээ ийм нийгэм үлдээхгүй. Магадгүй иргэдийг саналаа худалдахгүй байх гэдэгт найдаж байгаа шүү. Улиг болсон улстөрийг өөрчилсөн сонгууль болно. Миний Монгол мөнх бадрах болтугай" гэв.

 

 

Намын дэд дарга П.Шинжээравдан "Өнөөдөр дүр эсгэсэн тусгаар тогтнол байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэндээс яаж салах юм бэ. Уул уурхайг ухдаг улстөрчдөөс яаж салах юм бэ. Гадныханд газар нутгаа хэдэн мянган га талбайгаар нь барьцаанд тавьсан. Энэ газар нутгаа яаж олж авах юм бэ. Өвөг дээдсийн минь цус нулимсаар олдсон үнэтэй газар нутгийг өнөөдөр юу болгоод тавьчихав. 34 жилийн хугацаанд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орж газар нутгаа талхлуулаа. Ийм хулгайч авлигачин нөхдүүдийг одоо өөрчлөх цаг болсон. Баялагтаа эзэн байж чадахгүй Монголчуудынхаа төлөө өөрчлөлт хийнэ. Баялагийнхаа эзэн эрхийг сэргээх болно. 

Үе үеийн улстөрийн аллага явсаар байна. Өмнөх аллага нь олоогүй байтал одоо дахиад аллага гарлаа. Бидэнтэй хамт нэг үе хамтран зүтгэж байсан хуульч маань учир битүүлгээр амиа алдлаа. Барьдаг хорьдог байсан бол одоо алдаг болж. Сонгуулиас өмнө намнаж байна. Тэгэхээр бид алуурчин авлигачин төрөөс салах цаг болсон. Тиймээс залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцож хамт байгаарай. Хулгайч бүхнийг хазаарлаж, үнэнд ташуур болж яввах ёстой юм шүү" гэв. 

 

Намын нарийн бичгийн дарга Мөнхсайхан "Манай нам энэ удаад ард иргэдийнхээ дуу хоолой болж оролцоно. Дуу хоолойг жинхэнэ утгаараа нь хүргэдэг хүчин байх болно. Бүх салбараас ард түмний төлөөллийг нэр дэвшүүлэн ажиллана гэсэн зорилготой. Ард түмний амьдрал ямар хүнд хэцүү байгааг парламентад сууж байгаа гишүүд мэдэхгүй байна. Дээгүүр эрх мэдэлтэй, тансаг амьдарч байгаа нь учир дутагдалтай шүү. Ард түмэн маань бидэнтэй нэгдэн нийлж дуу хоолойгоо хүргэхийг хүсч байна" гэсэн юм. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Bataa:
esgi hih gazar nohoi hereggui sawagui nohoi sarand hutsnaa gej ene de mongol ulsig udirdaj tur bariltsah humus teged ta nar shig mu ut horjoi shantajchingud u bitgi garig andurad bgarai mu yawdag jorlonhud min hutsdag mu lalarud we
2024-04-30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-29
Цэргүүдийн царай ч уравгар бн даа
2024-04-29
За эд нар бол худлаа шүү арай үгүй байлгүй дээ
2024-04-29
Uuganbayar:
Esgii hiih gazar nohod heregguiee gej.
2024-04-29
Дээрэмчин донтонгууд гишүүн болохгүй шүү хүмүүсээ...
2024-04-28
irgen:
ynen ba zuv namiig demjeerei ed nar hulgaich nariin umnuus duugarch chadna.mongol ulsaa hugjyylie saihan amidariya bayalagtaa ezen bolii gevel songooroi
2024-04-28
Урвагч женкогийн бөгсийг долоогч нар.
2024-04-28
Шантаажчин хулгайчууд овоо хол явжээ хөрсөн дээр нь буулгах цаг болжээ.
2024-04-28
Оройн Батжаргал:
Үнэн ба зөв нам л бүхнийг эрс өөрчлөх хэрэгтэй шүү .ДЭМЖИНЭЭ .ЕР НЬ Ч ДЭМЖДЭГ . АМЖИЛТ ХҮСЬЕ
2024-04-28