Д.Зургаанжин: Би асуудлыг жагсаал цуглаанаар биш шүүхээр шийдүүлэх зарчим барьж ирсэн
2024-04-23

"Сант" сургуулийн захирал Д.Зургаанжингээс тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажилтай холбоотой цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

 

"Сант" сургуулийн өргөтгөлийн барилгын ажилтай холбоотой Бүрэн цутгамал ХХК үе үе жагсаал цуглаан хийдэг. Энэ талаар та тайлбар өгнө үү?

2013 онд Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг хийлгэхээр Бүрэн цутгамал ХХК-тай гэрээ байгуулсан. Нийт 1 тэрбум 200 сая орчим төгрөгийг Бүрэн цутгамал ХХК-ийн дансанд шилжүүлсэн.  Харин Бүрэн Цутгамал ХХК манай сургуулийг дутуу төлбөр төлсөн гэж маргадаг. Энэхүү маргаан иргэний хэргийн шүүх дээр явж байгаа. Иргэний шүүхээс томилсон шинжээчид Сант сургууль Бүрэн Цутгамал ХХК-д илүү төлбөр төлсөн гэдгийг тогтоосон. Ямар ч байсан дутуу төлөөгүй гэдгийг шинжээчид тогтоосон.

-Бүрэн Цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр Улсын комисстой холбоотой асуудал яриад байдаг?

-Энэ маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан болон давах шатны шүүхээр хэлэлцэж, Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээж авахдаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Шүүх энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

-Танай сургуулийн гадаа жагсаал хийж байсан уу? 

-Хэд хэдэн удаа хийсэн. Б.Батдэлгэр манай сургуулийн сурагчдын анги дэвших улсын шалгалтын үеэр хүртэл манай сургуулийн гадаа чанга яригчтай, машинтай, олон хүнтэй жагсаал цуглаан хийх зөвшөөрөл  авчихсан байсан.

 -Танай маргаан хэр удаан үргэлжилж байгаа вэ? 

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд би хууль, шүүхийн байгууллагаар явж байна.

 

Shuud.mn
Сонин хачин