Малын сэг зэм устгахаар 120 гаруй цэрэг орон нутгийг зорьжээ
2024-04-23

Тавдугаар сарын 1 гэхэд бүх хорогдсон малын зэг сэмийг устгаж цэвэрлэх, ариутгах ажлыг хийхийг Шарад сайд үүрэг болгосон билээ. Тэгвэл УОК-ын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр болсон байна.

 

 

Дорноговь, Булган, Дорнод, Архангай, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний найман ангийн 120 гаруй цэргийн алба хаагч 12 нэгж техниктэйгээр ажиллахаар өнөөдөр орон нутгийг зорьжээ. Тэд хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд дайчлагдаж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин
наад цэргүүдээрээ тэр цэргийн үйлыг хийлгээч новшнуудаа, нэргүй зарц хийлгээд төсөвлөсөн мөнгийг нь хэдэн гүзээгээ унжуулсан дарга нар нь цуслах гэж байна
2024-04-23